Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2012 › Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2012-09-07, Улаанбаатар12-ne-126

1 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

47.3.5.

энэ хуулийн 61 дүгээр зүйлд заасан Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс сонгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох.

2 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.12 дахь заалт, 61 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 61.1, 61.3, 61.4 дэх хэсгийн даргад гэснийг гишүүнд гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүхийн захиргааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.