huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2013-07-05, Улаанбаатар13-ne-51
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21³ дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 21³.10 дахь хэсэг нэмсүгэй:
¶21³.10. Гэмт хэргийн улмаас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учирсан бол энэ хуулийн 21³.2.1-д заасан эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран нэн даруй олгож, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
Энэ хуулийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.