Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2013-07-05, Улаанбаатар13-ne-51

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21³ дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 21³.10 дахь хэсэг нэмсүгэй:

21³.10.

Гэмт хэргийн улмаас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учирсан бол энэ хуулийн 21³.2.1-д заасан эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран нэн даруй олгож, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.