Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2013 › Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2013-07-09, Улаанбаатар13-ne-65

1 дугаар зүйл.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.1.1.

татварын тухай хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх, сурталчлан таниулах;

2 дугаар зүйл.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын бодогч, татварын итгэмжлэгдсэн эрх зүйчийг гэснийг бодогчийг гэж, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын тав гэснийг гурав гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын “, татварын итгэмжлэгдсэн эрх зүйч” гэснийг, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын “, татварын итгэмжлэгдсэн эрх зүйч нь эрх зүйч” гэснийг, 15.1.2 дахь заалтын , эрх зүйч гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.