huuli-nemelt
Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТатварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2013-07-09, Улаанбаатар13-ne-65
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶6.1.1. татварын тухай хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгөх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх, сурталчлан таниулах;
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтын бодогч, татварын итгэмжлэгдсэн эрх зүйчийг гэснийг бодогчийг гэж, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын тав гэснийг гурав гэж тус тус өөрчилсүгэй.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтын “, татварын итгэмжлэгдсэн эрх зүйч” гэснийг, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын “, татварын итгэмжлэгдсэн эрх зүйч нь эрх зүйч” гэснийг, 15.1.2 дахь заалтын , эрх зүйч гэснийг тус тус хассугай.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх заалт, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.1.5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.