Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2014-10-16, Улаанбаатар14-ne-104

1 дугаар зүйл.

Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн эдийн засгийн хөгжлийн сайд гэснийг Монгол Улсын Ерөнхий сайд гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн эдийн засгийн хөгжлийн сайдын гэснийг Монгол Улсын Ерөнхий сайдын гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.