huuli-nemelt
Чөлөөт Бүсийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЧөлөөт Бүсийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2014-10-16, Улаанбаатар14-ne-104
Чөлөөт бүсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн эдийн засгийн хөгжлийн сайд гэснийг Монгол Улсын Ерөнхий сайд гэж, 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн эдийн засгийн хөгжлийн сайдын гэснийг Монгол Улсын Ерөнхий сайдын гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.