Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2014-07-01, Улаанбаатар14-ne-78

1 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.3.16, 7.3.17 дахь заалт нэмсүгэй:

7.3.16.

газрын тосны нөөц ашигласны төлбөр;

7.3.17.

газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр.

2 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь заалтын хөрөнгө оруулалтын тухай гэсний дараа , газрын тосны тухай гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.