huuli-nemelt
Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТатварын Ерөнхий Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2014-07-01, Улаанбаатар14-ne-78
Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.3.16, 7.3.17 дахь заалт нэмсүгэй:
¶7.3.16. газрын тосны нөөц ашигласны төлбөр;
¶7.3.17. газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр.
Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.2 дахь заалтын хөрөнгө оруулалтын тухай гэсний дараа , газрын тосны тухай гэж нэмсүгэй.
Энэ хуулийг Газрын тосны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.