Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2014 › Мэдээллийн Ил Тод Байдал Ба Мэдээлэл Авах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Мэдээллийн Ил Тод Байдал Ба Мэдээлэл Авах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Мэдээллийн Ил Тод Байдал Ба Мэдээлэл Авах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2014-07-01, Улаанбаатар14-ne-90

1 дугаар зүйл.
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:

9.1.

Энэ хуулийн 3.1-д заасан байгууллагын төсөв, санхүүгийн ил тод байдалтай холбогдсон харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулна.

2/

10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:

10.1.

Энэ хуулийн 3.1-д заасан байгууллагын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдалтай холбогдсон харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэг, 9.1.1-9.1.6 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.1-10.1.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Шилэн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.