huuli-nemelt
Мэдээллийн Ил Тод Байдал Ба Мэдээлэл Авах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМэдээллийн Ил Тод Байдал Ба Мэдээлэл Авах Эрхийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2014-07-01, Улаанбаатар14-ne-90
9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:
2/¶9.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллагын төсөв, санхүүгийн ил тод байдалтай холбогдсон харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулна.
10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:
¶10.1. Энэ хуулийн 3.1-д заасан байгууллагын төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдалтай холбогдсон харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулна.
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэг, 9.1.1-9.1.6 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1.1-10.1.8 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Шилэн дансны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.