huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-285
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 33 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶33 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага ¶33.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
¶33.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21³ дугаар зүйлийн 21³.1.2 дахь заалтын ногдуулсан захиргааны торгох шийтгэлийг гэснийг оногдуулсан торгох шийтгэлийг гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.