Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-285

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 33 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

33 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
33.1.

Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

33.2.

Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21³ дугаар зүйлийн 21³.1.2 дахь заалтын ногдуулсан захиргааны торгох шийтгэлийг гэснийг оногдуулсан торгох шийтгэлийг гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.