huuli-nemelt
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-12-04, Улаанбаатар15-ne-427
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн захиргааны шийтгэл гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага гэж, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эрүүгийн болон захиргааны шийтгэлийг гэснийг Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.