Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-12-04, Улаанбаатар15-ne-427

1 дугаар зүйл.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн захиргааны шийтгэл гэснийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага гэж, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн эрүүгийн болон захиргааны шийтгэлийг гэснийг Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагыг гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 23 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.