huuli-nemelt
Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2015-05-21, Улаанбаатар15-ne-102
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.8 дахь хэсэг нэмсүгэй:
¶19.8. Энэ хуулийн 19.6-д заасны дагуу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг тооцоход энэ хуулийн 6.2-т заасан салбарын хуулийн этгээдэд Засгийн газрын гадаад зээллэгийн эх үүсвэрийг дамжуулан зээлдүүлэх замаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг оруулж тооцохгүй.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн уул уурхайн гэсний өмнө эрчим хүч, төмөр зам, гэж нэмсүгэй.
Энэ хуулийг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс дагаж мөрдөнө.