Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төсвийн Тогтвортой Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2015-05-21, Улаанбаатар15-ne-102

1 дугаар зүйл.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.8 дахь хэсэг нэмсүгэй:

19.8.

Энэ хуулийн 19.6-д заасны дагуу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг тооцоход энэ хуулийн 6.2-т заасан салбарын хуулийн этгээдэд Засгийн газрын гадаад зээллэгийн эх үүсвэрийг дамжуулан зээлдүүлэх замаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг оруулж тооцохгүй.

2 дугаар зүйл.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн уул уурхайн гэсний өмнө эрчим хүч, төмөр зам, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс дагаж мөрдөнө.