Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Компанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Компанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Компанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2015-06-19, Улаанбаатар15-ne-116

1 дугаар зүйл.

Компанийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

96.1.

Компанийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.

2 дугаар зүйл.

Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2, 94.3 дахь хэсгийн аудиторыг гэснийг аудитын байгууллагыг гэж, 94.4, 94.5 дахь хэсгийн аудиторын гэснийг аудитын байгууллагын гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.