huuli-nemelt
Компанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКомпанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2015-06-19, Улаанбаатар15-ne-116
Компанийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶96.1. Компанийн санхүүгийн тайлан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан бүрэлдэхүүнтэй байна.
Компанийн тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2, 94.3 дахь хэсгийн аудиторыг гэснийг аудитын байгууллагыг гэж, 94.4, 94.5 дахь хэсгийн аудиторын гэснийг аудитын байгууллагын гэж тус тус өөрчилсүгэй.
Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.