Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-06-19, Улаанбаатар15-ne-119

1 дугаар зүйл.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Харин аудитын байгууллага нэмэлт тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бол энэхүү тэмдэглэгээг хэрэглэхгүй, зөвхөн “аудит” гэсэн үгийг хэрэглэнэ.” гэсэн 2 дахь өгүүлбэрийг нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.