Нүүр ›
huuli-nemelt ›
2015 ›
Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Татварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТатварын Мэргэшсэн Зөвлөх Үйлчилгээний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-06-19, Улаанбаатар15-ne-119
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Харин аудитын байгууллага нэмэлт тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бол энэхүү тэмдэглэгээг хэрэглэхгүй, зөвхөн “аудит” гэсэн үгийг хэрэглэнэ.” гэсэн 2 дахь өгүүлбэрийг нэмсүгэй.
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.