huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2015-07-08, Улаанбаатар15-ne-136
12 дугаар зүйлийн 12.1.4-12.1.6 дахь заалт:
2/¶12.1.4. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого;
¶12.1.5. байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого;
¶12.1.6. хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлого.
12 дугаар зүйлийн 12.2.9-12.2.10 дахь заалт:
¶12.2.9. байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн болон илрүүлсэн нөхөрлөл, төрийн бус байгууллага, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилтныг урамшуулах;
¶12.2.10. байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг.
Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.