Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2015-07-08, Улаанбаатар15-ne-136

1 дугаар зүйл.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:1/

12 дугаар зүйлийн 12.1.4-12.1.6 дахь заалт:

12.1.4.

иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого;

12.1.5.

байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого;

12.1.6.

хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлого.

2/

12 дугаар зүйлийн 12.2.9-12.2.10 дахь заалт:

12.2.9.

байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн болон илрүүлсэн нөхөрлөл, төрийн бус байгууллага, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилтныг урамшуулах;

12.2.10.

байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.