Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2015 › Зэвсэгт Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Зэвсэгт Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Зэвсэгт Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2015-07-09, Улаанбаатар15-ne-148

1 дугаар зүйл.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:

7.4.

Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэд Тагнуулын ерөнхий газрын цэргийн тагнуулын газар ажиллана.

2 дугаар зүйл.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

17.1.3.

цэргийн тагнуулын газрын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;