huuli-nemelt
Зэвсэгт Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗэвсэгт Хүчний Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2015-07-09, Улаанбаатар15-ne-148
Зэвсэгт хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶7.4. Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэд Тагнуулын ерөнхий газрын цэргийн тагнуулын газар ажиллана.
Зэвсэгт хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶17.1.3. цэргийн тагнуулын газрын үйл ажиллагаанд дэмжлэг, туслалцаа үзүүлэх;