huuli-nemelt
Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИрээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-11-10, Улаанбаатар16-ne-213
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:
¶7.4. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заасан үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 7.1.4-т заасан орлогын эх үүсвэрт хамааруулахгүй.
Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын 47 дугаар зүйлд заасны дагуу гэснийг 4.1.27-д зааснаас бусад орд ашигласнаас гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.