Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ирээдүйн Өв Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-11-10, Улаанбаатар16-ne-213

1 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.4 дэх хэсэг нэмсүгэй:

7.4.

Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заасан үүсмэл ордоос олборлосон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 7.1.4-т заасан орлогын эх үүсвэрт хамааруулахгүй.

2 дугаар зүйл.

Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын 47 дугаар зүйлд заасны дагуу гэснийг 4.1.27-д зааснаас бусад орд ашигласнаас гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.