Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2016 › Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2016-02-04, Улаанбаатар16-ne-30

1 дугаар зүйл.
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт:

7.1.13.

хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

2/

8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг:

8.5.

Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.

2 дугаар зүйл.

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Төсвийн тухай хууль, гэсний дараа Захиргааны ерөнхий хууль, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтын дугаарыг 7.1.14 гэж өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.