huuli-nemelt
Монгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Яамны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2016-02-04, Улаанбаатар16-ne-30
7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалт:
2/¶7.1.13. хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;
8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг:
¶8.5. Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Төсвийн тухай хууль, гэсний дараа Захиргааны ерөнхий хууль, гэж нэмсүгэй.
Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13 дахь заалтын дугаарыг 7.1.14 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Захиргааны ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.