huuli-nemelt
Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-12-07, Улаанбаатар17-ne-249
Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶5. Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг инженер, техник, технологийн мэргэжилтэй иргэдээс Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно.
Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.