Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хэмжлийн Нэгдмэл Байдлыг Хангах Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-12-07, Улаанбаатар17-ne-249

1 дугаар зүйл.

Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

5.

Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг инженер, техник, технологийн мэргэжилтэй иргэдээс Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.