Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Архивын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Архивын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Архивын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2017-12-07, Улаанбаатар17-ne-256

1 дугаар зүйл.

Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

10.3.

Үндэсний архивын газрын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.

2 дугаар зүйл.

Архивын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 17.1-д гэснийг Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1.1, 27.2, 27.3-т гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.