huuli-nemelt
Архивын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАрхивын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2017-12-07, Улаанбаатар17-ne-256
Архивын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶10.3. Үндэсний архивын газрын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилж, чөлөөлнө.
Архивын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсгийн Төрийн албаны тухай хуулийн 17.1-д гэснийг Төрийн албаны тухай хуулийн 25.1, 27.1.1, 27.2, 27.3-т гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Төрийн албаны тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.