huuli-nemelt
Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрҮнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2017-01-26, Улаанбаатар17-ne-22
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 88¹ дүгээр зүйл нэмсүгэй:
¶88¹ дүгээр зүйл.Маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ¶88¹.1. Арбитрын хэлэлцээртэй бол зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, харилцагчийн хооронд гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.
¶88¹.2. Энэ хуулийн 88¹.1-д заасны дагуу маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд энэ хуулийн 88 дугаар зүйл хамаарахгүй.
Энэ хуулийг Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.