Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Үнэт Цаасны Зах Зээлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-01-26, Улаанбаатар17-ne-22

1 дугаар зүйл.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 88¹ дүгээр зүйл нэмсүгэй:

88¹ дүгээр зүйл.Маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх
88¹.1.

Арбитрын хэлэлцээртэй бол зохицуулалттай этгээд, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, харилцагчийн хооронд гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

88¹.2.

Энэ хуулийн 88¹.1-д заасны дагуу маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд энэ хуулийн 88 дугаар зүйл хамаарахгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.