Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2017-04-14, Улаанбаатар17-ne-124

1 дугаар зүйл.

Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын Засгийн газар гэсний өмнө Улсын Их Хурал, гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын “төрийн өмчийн” гэсний өмнө “Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.
Концессын тухай хуулийн дараахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг:

9.5.

Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь концессын зүйлийн жагсаалтын талаархи саналаа энэ хуулийн 10.3-т заасны дагуу болон зардал, ашгийн тооцооны хамт боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Засгийн газарт хүргүүлнэ.

2/

10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:

10.1.

Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Засгийн газар батална.