huuli-nemelt
Концессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКонцессын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2017-04-14, Улаанбаатар17-ne-124
Концессын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын Засгийн газар гэсний өмнө Улсын Их Хурал, гэж, 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалтын “төрийн өмчийн” гэсний өмнө “Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад” гэж тус тус нэмсүгэй.
9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг:
2/¶9.5. Концессын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь концессын зүйлийн жагсаалтын талаархи саналаа энэ хуулийн 10.3-т заасны дагуу болон зардал, ашгийн тооцооны хамт боловсруулж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр Засгийн газарт хүргүүлнэ.
10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:
¶10.1. Төсвийн тухай хуулийн 33.2.9-т зааснаас бусад төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтыг Засгийн газар батална.