huuli-nemelt
Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2017-06-09, Улаанбаатар17-ne-212
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.1.10 дахь заалт нэмсүгэй:
¶9.1.10. эрүүгийн хариуцлага хүлээсэн хуулийн этгээдийг бүртгэх, хуулийн этгээдэд оногдуулсан эрх хасах ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.
Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.