Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2017 › Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Хуулийн Этгээдийн Улсын Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2017-06-09, Улаанбаатар17-ne-212

1 дугаар зүйл.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.1.10 дахь заалт нэмсүгэй:

9.1.10.

эрүүгийн хариуцлага хүлээсэн хуулийн этгээдийг бүртгэх, хуулийн этгээдэд оногдуулсан эрх хасах ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.