Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2018-04-26, Улаанбаатар18-ne-043

1 дугаар зүйл.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.7 дахь хэсэг нэмсүгэй:

33.7.

Хуульч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу мэдээлэх үүргээ биелүүлснийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууц задруулсан гэж үзэхгүй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.