huuli-nemelt
Хуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХуульчийн Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2018-04-26, Улаанбаатар18-ne-043
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 33.7 дахь хэсэг нэмсүгэй:
¶33.7. Хуульч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу мэдээлэх үүргээ биелүүлснийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны нууц задруулсан гэж үзэхгүй.
Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.