huuli-nemelt
Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБоловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2018-06-21, Улаанбаатар18-ne-046
31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт:
2/¶31.1.12. аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;
31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг:
¶31.2. Дүүргийн Засаг дарга тухайн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.
Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтын дугаарыг 31.1.13 гэж өөрчилсүгэй.
Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.