Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2018-06-21, Улаанбаатар18-ne-046

1 дугаар зүйл.
Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт:

31.1.12.

аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх;

2/

31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэг:

31.2.

Дүүргийн Засаг дарга тухайн дүүргийн боловсролын хэлтсийн даргыг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн нийслэлийн боловсролын газрын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө.

2 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалтын дугаарыг 31.1.13 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.