huuli-nemelt
Ашигт Малтмалын Тухай Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Нэмэлт Оруулах Тухай
2018-06-21, Улаанбаатар18-ne-064
26 дугаар зүйлийн 26.12 дахь хэсэг:
2/¶26.12. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.
27 дугаар зүйлийн 27.1.14 дэх заалт:
3/¶27.1.14. газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх.
49 дүгээр зүйлийн 49.13 дахь хэсэг:
¶49.13. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан этгээдийн газар ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.
Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.