Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Ашигт Малтмалын Тухай Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Ашигт Малтмалын Тухай Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Ашигт Малтмалын Тухай Нэмэлт Оруулах Тухай

2018-06-21, Улаанбаатар18-ne-064

1 дугаар зүйл.
Ашигт малтмалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

26 дугаар зүйлийн 26.12 дахь хэсэг:

26.12.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлнэ.

2/

27 дугаар зүйлийн 27.1.14 дэх заалт:

27.1.14.

газар ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байх.

3/

49 дүгээр зүйлийн 49.13 дахь хэсэг:

49.13.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан этгээдийн газар ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.