Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2018 › Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2018-06-29, Улаанбаатар18-ne-092

1 дугаар зүйл.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:1/

35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэг:

35.11.

Гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй.

2/

37 дугаар зүйлийн 37.1.11 дэх заалт:

37.1.11.

бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж, доромжлох.

3/

39 дүгээр зүйлийн 39.1.16 дахь заалт:

39.1.16.

гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх;

2 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.16 дахь заалтын дугаарыг 39.1.17 гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.