huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2018-06-29, Улаанбаатар18-ne-092
35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэг:
2/¶35.11. Гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй.
37 дугаар зүйлийн 37.1.11 дэх заалт:
3/¶37.1.11. бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд, эсхүл хуралдаанаас гадуур бусдыг гүтгэж, доромжлох.
39 дүгээр зүйлийн 39.1.16 дахь заалт:
¶39.1.16. гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх;
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.16 дахь заалтын дугаарыг 39.1.17 гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.