huuli-nemelt
Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2019-10-17, Улаанбаатар19-ne-093
35¹ дүгээр зүйл:
2/¶35¹ дүгээр зүйл.Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо ¶35¹.1. Монгол Улсын иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн товлосон хугацаанд хамруулна.
¶35¹.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах журам баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
¶35¹.3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т заасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаагүй энэ хуулийн 35¹.1-д заасан хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
43 дугаар зүйлийн 43.2.10 дахь заалт:
¶43.2.10. энэ хуулийн 35¹.1-д заасан хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамрагдах.
Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.