Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Эрүүл Мэндийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2019-10-17, Улаанбаатар19-ne-093

1 дугаар зүйл.
Эрүүл мэндийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:1/

35¹ дүгээр зүйл:

35¹ дүгээр зүйл.Хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо
35¹.1.

Монгол Улсын иргэнийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн товлосон хугацаанд хамруулна.

35¹.2.

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах журам баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

35¹.3.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.4-т заасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаагүй энэ хуулийн 35¹.1-д заасан хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

2/

43 дугаар зүйлийн 43.2.10 дахь заалт:

43.2.10.

энэ хуулийн 35¹.1-д заасан хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд товлосон хугацаанд хамрагдах.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.