Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2019 › Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Захиргааны Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2019-10-18, Улаанбаатар19-ne-096

1 дугаар зүйл.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:1/

112 дугаар зүйлийн 112.1.4 дэх заалт:

112.1.4.

Өмгөөллийн тухай хуулийн 7.7, 37.1-д заасан маргаан;

2/

113 дугаар зүйлийн 113.6 дахь хэсэг:

113.6.

Шүүх энэ хуулийн 112.1.4-т заасан маргааныг хянан шийдвэрлэж, дараах байдлаар магадлал гаргана:

113.6.1.

шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих;

113.6.2.

шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах;

113.6.3.

шийдвэрийг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтанд буцаах.

2 дугаар зүйл.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 95 дугаар зүйлийн гарчгийн төлөөлөгч, өмгөөлөгчид гэснийг төлөөлөгчид гэж, 112 дугаар зүйлийн 112.1.4 дэх заалтын дугаарыг 112.1.5 гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.